Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Камертон” хамтлагийн дуучин Д.Болдод газар бэлэглэсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаж, иргэдийн бухимдлыг хүргээд байна. 

Тэгвэл үүнд Б.Бат-Эрдэнэ сайд дараах тайлбарыг хэллээ. 

Тэрбээр “Сайдаар томилогдсоноос хойш АТГ-аас комиссар шилжүүлэн ажиллуулж байгаа.

Манай хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар болон хуулийн хэлтэс, тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрууд бүх баримт бичгийг хянадаг.

АТГ-аас ирсэн мөрдөгчийн мэдэгдлийн дагуу 313 газрыг хуульд нийцүүлэн өөрчилсөн.

Д.Болдод газар бэлэглэсэн гэх асуудлыг хэн гэдэг этгээдтэй холбоотойг мэдэхгүй байна. Материал бүрдүүлсэн иргэн хэн ч байсан хамаагүй бүрдүүлсэн материал нь хуульд нийцэж байгаа эсэхийг хардаг. Хуульд нийцсэн бол зөвшөөрөл олгоно. Үүнтэй холбоотой хууль бус асуудал байгаа гэж бодож байгаа бол авилгатай тэмцэх газраар шалгуулж болно.

Тусгай хамгаалалттай газрын тухай хуулиар газрыг зөвхөн ашиглах зориулалттай. Ямар нэгэн байдлаар газрыг бэлэглэх боломжгүй. Газар олгох асуудал зөвхөн сайдын шийддэг асуудал биш.

Монгол Улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалтай газрыг ашиглаж байгаа бүх хүний нэрсийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны вэбсайтад оруулж, ил болгосон.

Авлигатай тэмцэх газраас 2001 онд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын газар олгох түр журмын хүчингүй болгохоор 21 жил хөөцөлдсөн юм билээ. Үүнийг бид 2022 онд шийдвэрлэж, түр зөвшөөрөл олгохыг хүчингүй болгосон. Цаашид олгох магадлалтай байсан газраас 5594 га газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авсан. Мөн бид хуульд нийцүүлэх арга хэмжээ авч байгаа. Энэ ажлын хүрээнд 300 гаран газрын гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг шинэчилсэн. Хүснэгтийг сайн харвал Д.Кёкүшюзан Батбаяр, Т.Баясгалан нарын нэр газрын гэрчилгээг хүчингүй болгосон нь хавсралтад бий” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу