Америкийн агаарын тээврийн “United Airlines” компанийн мэргэжилтнүүд өөрийн ашиглаж буй “Boeing 737 MAX” онгоцны хаалганы боолт сул байсныг илрүүлжээ.

Тус компанийн хэвлэлийн алба “Бямба гаригт урьдчилсан шалгалт эхэлснээс хойш бид хаалга суурилуулахтай холбоотой асуудлуудыг бүртгэсэн. Тухайлбал, чангалах шаардлагатай, боолт сул байсныг илрүүлсэн” гэж мэдэгджээ.

“United Airlines”-аас мэдээлснээр, нэгдүгээр сарын 8-нд “Boeing 737 MAX” онгоцны нислэгийг хориглосны улмаас 200 орчим нислэг цуцлагдсан байна.

АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа өнгөрсөн долоо хоногт Калифорниа мужийн Онтарио хотод хөөрөөд удалгүй ослын буулт хийсэн, Орегон мужийн Портлэнд хотод байрлах “Alaska Airlines” компанийн “Боинг 737 MAX 9” онгоцыг газардуулах тушаал өгчээ. Тухайн үед онгоцны биеийн нэг хэсэг салж, хаалга нь унасан байна.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу