Өнөөдөр (2024.01.10) болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

08.00 ЦАГТ

Засгийн газрын хуралдаан болно.

11.00 ЦАГТ:  

“Зууны мэдээ” мэдээллийн төвд Японы хөлбөмбөгийн супер од Каору Мориока Монголд сургалт явуулж, 2-3 хүүхдийг Япон улсад сонгон шалгаруулалтад оролцуулах талаар мэдээлнэ.

11:30 ЦАГТ: 

“Зууны мэдээ” мэдээллийн төвд авто зам ашигласны төлбөрийг завшиж байж болзошгүй албан тушаалтнуудыг огцруулах шаардлага хүргүүлж Тээвэрчдийн гэргий нарын холбооноос мэдээлэл хийнэ.

БУСАД

-Хорват улсын Загреб хотноо UWW буюу Олон улсын чөлөөт бөхийн холбооны энэ оны эхний тэмцээн эхэлнэ. Энд Монголын гурван бөх зодоглоно.

-АТГ албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг авч байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу