Улаанбаатар-Хонконг чиглэлийн агаарын хөлгөөр зорчиж явсан хүмүүсийн эд хөрөнгийг хулгайлсан, БНХАУ-ын иргэнд холбогдох хэрэгт Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэдийн гар тээшээс бугуйн цаг, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг хулгайлж, 45 сая орчим төгрөгийн хохирол учруулсан, БНХАУ-ын иргэн Ш.Ж-д холбогдох хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 /Хулгайлах/-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнссэн байна.

Иргэн та агаарын хөлгөөр зорчихдоо эд хөрөнгөө алдахаас сэрэмжилж, анхаарал болгоомжтой аялаарай!

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу