Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр нэгдүгээр сарын 13-нд тохиож буй. Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрдөж эхэлсэн түүхтэй.

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан энэ бямба гаргийн (2024.01.13) 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд болох аж.

Мөн маргааш нь буюу ням гарагт (2024.01.14) “Талх Чихэр” хувьцаат компанийн нэрэмжит “Хэвийн боовны баяр” улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан болно.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу