Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хэвлэлд мэдээлэл өглөө. 

Энэ үеэр сэтгүүлч “Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Гэтэл Засгийн газрын зарим гишүүд эсэргүүцсэн байр суурь илэрхийлж байна. Тэгэхээр Засгийн газар кабинетын зарчмаа барихгүй байна гэж харагдаж байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ” хэмээн асуув.

Үүнд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар “Тэгж байгаа. Тэр хүмүүст хариуцлага тооцох ёстой гэж бодож байна” хэмээн хариуллаа. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу