Эквадорын шоронд 2024 оны эхний өдрүүдэд үймээн гарч, тус улсын хамгийн том гэмт бүлэглэлүүдийн удирдагчид оргожээ.

Ерөнхийлөгч Нобоа 60 хоногийн хугацаанд онц байдал зарлаж, хяналтыг эргүүлэн авахын тулд цэргийн хүч ашиглах шаардлагатай болжээ. Тэрбээр “Дотоодод зэвсэгт мөргөлдөөн гарч байна” гэж хэлсэн байна.

Засгийн газрын үйл ажиллагаа эмх замбараагүй байдлын давлагааг эрчимжүүлжээ. Гэмт этгээдүүд автомашин, автобусууд шатааж, Гуаякильд дэлбэрэлт болсон байна. Мөн шууд нэвтрүүлгийн үеэр TC телевизийн студийг зэвсэглэсэн хүмүүс эзлэн авчээ.

Аюулгүй байдлын албаныхан барьцаалагдсан хүмүүсийг бүгдийг нь суллаж чадсан бөгөөд гэмт этгээдүүдийг саатуулсан аж.

Эквадорын Зэвсэгт хүчний хамтарсан командлалын тэргүүн Хаме Вела Эрасо гэмт бүлэглэлүүдийг “цэргийн бай” гэж зарлажээ.

Тус улсын арми Кито хотын төвд цэргийн техник хэрэгслүүдээ байршуулсан байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу