Дэлхийн банк газрын тосны үнэ 2024 онд нэг торх нь 81 ам.доллар, 2025 онд 78 ам.доллар болж тус тус буурна гэж таамагласнаа тайландаа дурджээ.

Тус олон улсын байгууллагын тайлангаас харахад, нэг торх газрын тосны үнэ 2023 онд 83.1 доллар байсан бол 2024 онд 81 ам.долларт хүрэх бөгөөд 2024 оны таамаглалыг өмнөх 2023 оны зургадугаар сарын тооцоололтой харьцуулж, 1 ам.доллароор бууруулсан байна.

Дэлхийн газрын тосны үнэ 2025 онд нэг торх нь 78 ам.доллар байх төлөвтэй байгаа нь өмнөх таамаглалаас 6.4 ам.доллароор доогуур үзүүлэлт юм.

Дэлхийн банкны мэдээлснээр, газрын тосны үнэ буурсан нь дэлхийн бизнесийн идэвхжил удаашралтай байгаатай холбоотой ажээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу