Буриад ардын “Хадын оройгоор” дууг дуучин А.Хишигдалай, Г.Гарьд /Гинжин/ нар “Тамгагүй төр” жүжгийн багийн шинэ жилийн баяраар дуулсан. Эл хувилбар нь буриад түмний шүүмжлэлд өртөөд буй юм.

Үүнтэй холбогдуулан дуучин А.Хишигдалай буриад түмнээс уучлалт гуйн, дахиж олон ястны өв шингээсэн дуу дуулахгүй гэдгээ илэрхийллээ. 

Тэрбээр “Би өөрийнхөө алдааг олж харсан. Дуугаар биш, бүхэл бүтэн түүхээр оролдчихсон юм билээ. Аливаа зүйлийг дутуу судалбал аюултай юм байна.

Миний өмссөн хувцас үнэхээр “тэг”, дуулалтын хувьд ч маш муу байсан. Тиймээс буриад зон олноос уучлалт гуйсан. Тэр хүмүүс намайг дуун цэнгүүн дээрээ урьсан учир очно. 

Буриад зоны дуунууд үнэхээр гайхамшигтай. “Хадын оройгоор” гэх дууны аялгуу маш гоё. Тиймээс би дахиж дуулна даа гэж “шуналтаж” байсан юм. Энэ бодлоо больсон. Дахиж хэзээ ч олон ястны өв шингээсэн дууг дуулахгүй” гэв. 

                   

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу