Өнөөдөр (2024.01.12) болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. 

10.00 ЦАГТ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11.00 ЦАГТ: УЦУОШГ-т БОАЖЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлаар Мазаалайн олон улсын наадам болон мөсөн хотхоны талаар мэдээлнэ. Мөн 1-4-р сард болох өвлийн аялал жуулчлалын үндэсний болон олон улсын эвент үйл ажиллагааг танилцуулна. Утас: 8803-8882.

11.00 ЦАГТ: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Иргэний зориг-ногоон нам (ИЗНН)-аас мэдээлэл хийнэ.

11.30 ЦАГТ: “ЗМ” сонины мэдээллийн төвд “Алтан хан буриад зон” тоглолтын талаар мэдээлнэ.

12.30 ЦАГТ: “ЗМ” сонины мэдээллийн төвд АН-ын гишүүд Хөрөнгө оруулалтын хуулийг дэмжиж буйгаа илэрхийлж, эсрэг байр суурьтай байгаа Х.Баттулга, Лу.Гантөмөр тэргүүтэй хүмүүсийг АН-ын удирдлагаас огцруулах талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.

13.00 ЦАГТ: “Могул” тауэрт “Шинэ”  намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 ЦАГТ: ОБЕГ-т УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Монгол Улсад суугаа гадаад улс орны ЭСЯ болон олон улсын байгууллагын удирдлагуудтай хамтран ажиллах уулзалт зохион байгуулна. Утас:86150069

14.00 ЦАГТ: Монголын Архитекторуудын эвлэлийн ордонд Архитектор Б.Адьяагийн “Монголын үндэсний архитектурын дурсгал судлал” номын нээлт болж, номын дээжийг Монголын Архитекторуудын эвлэлийн номын санд гардуулна.

-Монголын уран зургийн галерейд “Монголын сайхан бичигтэн-2023“ олон улсын уралдааны үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэн 1-р сарын 16-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

-Үндэсний төв номын санд “Богд хаан ба олноо өргөгдсөн Монгол” болон “Тулгар сурвалж, бичиг ном судар, гэрэл зургийн үзэсгэлэн 2 дугаар сарын 23 хүртэл үргэлжлэн гарч байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу