Индонезийн Жакарта хотноо энэ сарын 5-наас 18-нд буудлагын спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж буй. Олимпын эрх олгох эрэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд 44 тамирчин цэц сорьсноос Монгол Улсын тамирчин Нянтайн Баяраа 583 (суугаагаас 194, хэвтээгээс 197, босоо байдлаас 192 оноо) оноогоор финалд буюу шигшээ наймд шалгарч, “Парис 2024” олимпын эрх авлаа.

Ийнхүү ирэх зун Францад болох зуны Олимпын наадамд одоогийн байдлаар Монголын гурван буудагч (О.Есүгэн, Э.Даваахүү, Н.Баяраа) цэц мэргэнээ сорих нь тодорхой болоод байна.

3 хүн ба "155F AS JAKA 0 ASIAN CHAMPIONSHIP 2024 10m Air Pistol/ / Men Varun TOMAR Arjun Singh CHEEMA Davaakhuu ENKHTAIVAN SILVER" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Н.Баяраа удахгүй медалийн төлөө өрсөлдөхөөр шигшээ буудлагаар цэц мэргэнээ сорино. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу