Ээж нь бурхан болж, хоёр сартай ихрүүд, 6-13 настай ах, эгч болон аавынхаа хамт өнчрөн үлдсэн тухай өмнө нь мэдээлсэн. Анх хүүхдүүдийн аав Б.Отгонбаярт найзууд нь байшин барьж өгөх зорилгоор хандивын аян эхлүүлсэн ч 24 цагийн дотор 459 сая төгрөг цугларчээ.

Иймд өөрсдийн хүсэлтээр хандивын аянг зогсоож байгааг мэдэгдлээ. Б.Отгонбаяр хэлэхдээ “Хандиваа зогсоохгүй бол дэндүү их мөнгө цугларчихлаа. Мөн байгууллагуудаас ирж памперс, сүү өгсөн. Хувь хүн хүртэл ирж унаж байсан хоёр машиныхаа нэгийг бэлэглэсэн. Манай найзууд хүүхдүүдийн маань сургуультай ойр 3-4 өрөө байр хайж, тохижуулахаар явж байгаа юм билээ. Монголынхоо ард түмэндээ баярласан, талархсанаа дахин дахин илэрхийлье” гэв. 

Л.ЗУЛ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу