УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас нүүрсний квот, тендер авах, хулгайн мөнгөө өөрийн шадар туслахуудаар угаах ажил хийлгэдэг байсан байж болзошгүй үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас яллагдагчаар татсан. Нэг үгээр хэлбэл зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэж үзээд байгаа. 
Үүнтэй холбогдуулан Т.Аюурсайханы хамаарал бүхий нөхдийг шалгахыг нь шалгаж баривчлахыг баривчлаад байгаа. Уг нь Т.Аюурсайханы хамаарал бүхий хүмүүсийг шалгаж байгаа бол тэргүүн эгнээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл баймаар юм гэдгийг МАН-ынхан хэлж байна.
Тэрбээр Оюутны холбоо гэж байхаас Т.Аюурсайхантай хамтран ажиллаж байсан төдийгүй түүнд хамгийн ойр хүн гэдэг. МАН доторх “Шинэчлэлийн хороо”-нд хамтран зүтгэж байсныг намынхан нь бүгд мэднэ. Чингэлтэй дүүргийн Засаг дарга тэрбээр дүүргийн МАН-ын хорооны даргын суудалд санаархаж байгаа хурган улстөрч. Т.Аюурсайхантай дөрөө харшуулж шадарлаж явсан тэр нүүрс, мөнгө угаах ажлын дэргэдүүр нүдээ аниад өнгөрөх боломжтой юу гэх асуултын хариуг заавал олох ёстой.
МАН УИХ, орон нутгийн сонгуулиудад “Хүчээ нэгтгэе” уриатайгаар орж ялалт байгуулцгаасан. Өнөөдрийн энэ нөхцөл байдлаас харахад тэд хулгай хийхийн тулд хүчээ нэгтгэсэн үү. Хулгайд хүч нэмсэн хүмүүсээ одоо шалгаж зайлуулах цаг болоогүй юу гэж асуумаар байна. 
Магадгүй энэ талаар Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргад өрсөлдөхөөр зэхэж байгаа гэх УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг нар нялх өрсөлдөгчөө замаасаа зайлуулахын тулд шалгуулж болох юм. Шалгуулах эрх нь ч бий. 

1 сэтгэгдэл

  1. Аюурсайхантай нь хамт шалга. Их юм гарна даа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу