Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр (2024.01.15) хуралдах товтой байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсангүй. 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 09:00 цагаас эхлэн хуралдаж, 11:30 цагийн орчимд өндөрлөжээ. Тус бүлгийн гишүүд намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгсөнгүй. 

Сануулахад, УИХ-ын чуулганы өнгөрсөн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлэг ажлын гурав хоногийн завсарлага авсан билээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу