“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр (2024.01.15) Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. 

Хуралдааны үеэр яллагдагч О.Данзанлувсантүдэвийн өмгөөлөгч Л.Очбаяр шүүх хурлыг хаалттай хуралдуулах хүсэлт гаргасан юм. Энэ дагуу шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, хуралдааныг хаалттай хэлбэрээр үргэлжлүүлэхээр боллоо.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу