УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд цагаан сараас өмнө тараах эсэх асуудлыг хөндлөө. 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал С.Наранцогт “Өнөөдөр энэ компанийн хуримтлагдсан өр төлбөр 4.6 их наяд төгрөг байна. Үүнээс “Тавантолгой” төмөр замд 2.1 их наяд, “Тавантолгой түлш”-д нэг их наяд, “Монголын төмөр зам”-д 1.3 их наяд, “Шивээ овоо”, “Багануур” хоёрт тус тус 10 орчим тэрбумын өртэй байна.

Ногдол ашиг хуваарилах асуудлын тухайд хувь хэмжээг шууд тогтоох аргагүй. ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэнэ. 

Засгийн газар өмнө нь тогтоол, шийдвэр гаргаад өр үүсгэчихсэн. Тийм учраас хэрэв ногдол ашиг их хэмжээгээр тараах шийдвэр гаргавал энэ компани дампуурна. Ямар ч төлбөрийн чадваргүй болно” хэмээн хэллээ. 

                   

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу