НАТО болон ОХУ хооронд ирэх хоёрдугаар сард хурцадмал байдал үүсч болзошгүй байгаа аж. Гэвч энэ нь Оросын “дарангуйлагч” Владимир Путин хэрхэн урагшлах, НАТО хэрхэн өөрийгөө хамгаалах ёстойг алхам алхмаар, сар сараар харуулахаас шалтгаална гэж Германы “Bild” сонин Бундесверийн нууц баримт бичгээс иш татан мэдээлжээ.

Бундесверийн энэ хувилбараар хоёр талын хооронд хэдхэн долоо хоногийн дараа хурцадмал байдал үүсч болзошгүй юм байна. Өөрөөр хэлбэл, нэг их удалгүй Герман улс хэдэн арван мянган цэргээ байлдааны ажиллагаанд оруулах шаардлагатай болох бололтой.

“Bild” сонинд “Бундесверийн нууц баримт бичигт дурдсанаар, “X өдөр” НАТО-гийн ерөнхий командлагч 300 мянган цэргийг зүүн жигүүрт шилжүүлэх тушаал өгнө, түүний дотор 30 мянган бундесвер цэрэг байна” гэж бичсэн байна.

Тус сонины нийтлэлд дурдсанаар, 2024 оны хоёрдугаар сараас эхлэн Оросын тал Украины Зэвсэгт хүчний байрлалд өгөх цохилтоо эрчимжүүлснээр Украины Зэвсэгт хүчин зургадугаар сар гэхэд ухарч, хурцадмал байдал намжина. Энэ үед НАТО, Оросын хооронд дайн эхэлж болзошгүй гэжээ.

Мөн Германы арми Беларусь болон Калининград мужийг холбосон Сувалки коридорыг мөргөлдөөн гарах хамгийн магадлалтай газар гэж үзэж байна. Гэхдээ нийтлэлийн зохиогчид энэхүү “таамаглалын” хурцадмал байдал хэрхэн дуусах вэ гэсэн асуултыг нээлттэй үлдээжээ.

Орос улс НАТО-гийн аль ч улсад аюул занал учруулахгүй, харин ашиг сонирхолд нь аюул учруулж болзошгүй үйлдлүүдийг үл тоомсорлохгүй гэдгээ удаа дараа онцолж байсан. Үүний зэрэгцээ энэ талаарх яриа хэлэлцээ нээлттэй хэвээр байгаа боловч тэгш эрхтэйгээр, барууны орнууд тивийг цэрэгжүүлэх чиглэлээсээ татгалзах ёстой юм.

Эх сурвалж: BILD, RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу