Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Тaвантолгой-Гашуунсухайт чиглэлийн тусгай зориулалтын авто зам эзэмшигч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаар “Нүүрс тээврийн нэг машинаас 500 шахам мянган төгрөгийн хураамж авдаг гэж тооцвол энэ компани өдөрт 600 сая төгрөг, сард 18 тэрбум, жилд 200 гаруй тэрбум төгрөг жолооч нараас авч байна.
Тэгсэн атлаа тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах ажил нь “тэг” үзүүлэлттэй. 
Зам эвдрэлтэй, засвар арчлалт хийдэггүйгээс бараг өдөр бүр осол гарч, амьдралынхаа төлөө зүтгэж буй эгэл жолооч, тээвэрчид амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Үүнийгээ зогсоо” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу