Эхнэр нь зуурдаар өнгөрч хоёр сартайгаас 13 насны таван хүүхэдтэйгээ үлдсэн Б.Отгонбаяр дөрвөн өрөө байртай боллоо.

Анх хүүхдүүдийн аав Б.Отгонбаярт найзууд нь байшин барьж өгөх зорилгоор хандивын аян эхлүүлсэн ч сайхан сэтгэлт ард түмний сэтгэлээр 24 цагийн дотор 460 гаруй сая төгрөг цугласан. Мөн ихрүүдийг хоёр нас хүртэл нь асрах асрагч, памперс, хувцас хэрэгсэл, хоол хүнс хийгээд нэгэн иргэн өөрийн унаж явсан автомашинаа хүртэл бэлэглэсэн билээ. 

Иймд өөрсдийн хүсэлтээр хандивын аянг зогсоож байгааг мэдэгдэж байв. 

Ийнхүү өнөөдөр тэд “Active garden” хотхонд дөрвөн өрөө байртай болж, түлхүүрээ гардан авсан байна. Тус хотхоны зүгээс уг байрыг 50 сая төгрөгөөр хямдруулан өгчээ.

Л.ЗУЛ

2 САНАЛ

  1. гэрчилгээ үл хөдлөхиын гэрчилгээ эдрийг нь өгөөрэй!!! та нар бас их хулхиддаг шүү

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу