Давост нэгдүгээр сарын 14-нд болсон Украины “энх тайвны томъёолол”-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн уулзалт тодорхой шийдэлд хүрэлгүй өндөрлөлөө гэж “Bloomberg” дүгнэжээ.

Ажиглагчид “Давост болсон Украины энхийн төлөвлөгөөний асуудлаарх үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн уулзалт тодорхой төлөвлөгөө боловсруулж чадалгүй өндөрлөв” гэж тэмдэглэсэн байна. Энэхүү уулзалтад 83 орчим төлөөлөгч оролцсоны 18 нь Азийн, 12 нь Африкийн орнуудын төлөөлөл байсан аж. “Bloomberg”-ийн шинжээчид “Оросын гол холбоотон” Хятад уг арга хэмжээнд оролцоогүйг онцолжээ.

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак өмнө нь Киевийн дэвшүүлсэн “энхийн томъёолол”-д зориулсан үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн дөрөв дэх уулзалтад оролцогчид эв нэгдэлгүй байгааг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн байна.

Давост нэгдүгээр сарын 14-нд Швейцарь, Украины санаачилгаар хуралдсан үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн дөрөв дэх хурал Украины “энх тайвны томъёолол”-д зориулагдсан. 2023 онд тус томъёоны дагуу гурван хурал хийсэн бөгөөд сүүлийнх нь 2023 оны аравдугаар сарын 28, 29-нд Мальтад болсон билээ. Дээрх дөрвөн уулзалтын алинд нь ч ОХУ-ыг уриагүй юм.

Эх сурвалж: BLOOMBERG
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу