Өнөөдөр (2024.01.16) болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. 

10.00-12.00 ЦАГТ: 

УИХ-ын ажлын хэсэг, дэд хороо болон байнгын хороод хуралдана.

10.00-13.00 ЦАГТ: 

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн болон Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсгол тус тус болно.

16.00 ЦАГТ: 

“Чингис хаан” нисэх буудалд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, олимпын эрх авсан Монголын буудлагын спортын тамирчдыг угтан авна. Утас: 9900-4147, 8800-4147.

-Цагаан сарын “Амар байна уу?” болон “Хариуцлагатай нүүдэлчин” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна. 

-“Скай резорт” цанын баазад “Мазаалай” өвлийн наадам үргэлжилж, олон улсын мөсөн урлалын тэмцээн болж байна.

-Нүүрсний гэх тодотголтой, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд үргэлжилнэ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу