Ерөнхий сайд асан С.Баяр УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд нэр дэвших эрх өгсөндөө харамсаж явдаг тухайгаа “жиргэжээ”. 

Тодруулбал, тэрбээр “С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар яах вэ. Улсаа хөгжүүлэх гэж яваад алдсан юм бий, оносон ч юм бий. Харин энэ Д-г 2008 онд нэр дэвшихийг зөвшөөрч, намын даргын хувьд би алдсан. Улсаа хөгжүүлэх ярианд нь итгэсэн. Одоо байнга гэмшдэг. Зальжин ярианаас цаашгүй энэ этгээд УИХ-д 16 жил сууж, улсын хөгжлийг хойш татаж ирснийг бүгд харлаа. Одоо болсон” хэмээсэн байна.

Ц.Даваасүрэнгийн тухайд, анх 2008 онд Хөвсгөл аймагт нэр дэвшин, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Үүнээс хойш өдийг хүртэл дөрвөн удаа тасралтгүй сонгогдон ажиллаж буй. Тэрбээр 2017-2020 оны хооронд Эрчим хүчний сайд, 2023 оноос Барилга, хот байгуулалтын сайдаар давхар ажиллаж байгаа билээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу