Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. (2023.03.17)


Хуралдааны эхэнд “Н.Учралын хуульд” тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээн авлаа. 

УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал намрын чуулган хаахтай уралдан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, батлуулсан. Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эл хуульд бүхэлд нь хориг тавиад байсан юм. 

Улмаар чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, эл хуулийг хүчингүй болголоо.

Шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу