Татварын байгууллагаас 2023 оны дөрөвдүгээр улирлын буюу 10, 11, 12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтыг E-barimt системд энэ сарын 8-ны дотор бүртгүүлэхийг мэдэгдэж байсан билээ. 

Эл буцаан олголтын мөнгийг сар шинийн баяраас өмнө иргэдийн данс руу шилжүүлэх ажээ. 

Сонирхуулахад, НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө авахгүйгээр дараах татваруудаа төлөх боломжтой.

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Малын тоо, толгойн албан татвар
  • Авто зам, замын байгууламжийн албан татвар.

Харин НӨАТ-ын сугалааны тохирол ирэх долоо хоногт буюу нэгдүгээр сарын 24-ний Лхагва гарагийн 13:00 цагт болно.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу