“Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ “Авьяаслаг Америкчууд” шоунд оролцож, шүүгчдийг гайхашруулжээ. 

“America’s Got Talent” шоуны албан ёсны цахим хуудаст “Friends in Low Places” хэмээх дууг дуулж буй түүний бичлэг тавигдсан байна. Шүүгчид О.Энх-Эрдэнийг дуулахын өмнө “Авьяаслаг Монголчууд” шоунд ялж байсан талаар нь дурьджээ. Мөн дуулж дууссаных нь дараа түүний дуулалт, хоолойны өнгө үнэхээр “гайхалтай” хэмээн хэлсэн байна. 

О.Энх-Эрдэнэ дараагийн шатанд тэнцэж, жүжигчин Хэйди Клумын багт оржээ. Хэйди Клум түүнд “Чи бол гайхалтай хоолойтой, манай багийн чухал хүн” хэмээн хэлсэн байна.

Сонирхуулахад, О.Энх-Эрдэнэ Америкийн Виржиниагийн их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцаж буй юм.

ВИДЕО ҮЗЭХ: 

               

Х.ТҮШИГ

3 САНАЛ

  1. Mundag bna zaluu mini, ulam hicheegeerei! Delhiid tanigdsan duuchin bolooroi! Tomoo amjilt👏🤛

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу