УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Эрдэнэс Тавантолгой ХК 2022 онд 1.3 их наяд, 2023 онд 3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Үүнээс 2 их наядыг нь 3.4 сая гаруй иргэндээ ногдол ашиг болгож өгвөл нэг иргэнд 580 мянган төгрөг очих боломжтой гэж би сарын өмнө хэлж байсан. 

Тэр үед “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг 2.5 сая иргэн эзэмшиж байлаа. Яагаад 3.5 сая иргэн гэж хэлж байсан бэ гэдэг нь одоо тодорхой болсон байх. Энэ тогтоолыг гарна гэж мэдэж байсан юм. 

Хувьцааны ногдол ашгийг цагаан сарын өмнө өгөхгүй бол болохгүй. Учир нь дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Үүнийг даган барааны үнэ өсөж, эдийн засагт доргилт авчрах эрсдэлтэй. Тиймээс сар шинийн баярын өмнө ногдол ашиг тараах шаардлагатай байна.

2022 оны ногдол ашиг болох 120 мянган төгрөгийг цагаан сарын өмнө өгнө гэнэ. Харин 2023 оны ногдол ашгийг дөрөвдүгээр сарын сүүлээр тараана. Ингээд нийт 450 мянган төгрөг өгөх гэж байгаа юм байна. 

580 мянган төгрөг өгөх боломжтой шүү. 450 мянгыг тараачхаад орхино гэж байхгүй. Дутуу үлдсэн мөнгийг нь хэн “хусаж” байна вэ гэдэг асуудлыг ярина шүү” хэмээн байр сууриа илэрхийллээ. 

                 

Х.ТҮШИГ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу