Түргэн бодолтын тэмцээнд оролцохоор АНУ-ыг зорих гэж буй найман настай Г.Анужин охинтой бид ярилцсан билээ. Охин АНУ-ын Калифорнид болох “UAAA United Abacus Arithmetic Association” тэмцээнд оролцохоор бэлдэж байсан юм. Тус тэмцээн энэ сарын 14-нд болжээ.

Г.Анужин тэмцээндээ амжилттай оролцон, аваргын “Алтан цом” хүртсэн байна. 

Сануулахад, Г.Анужин ээж, ах, эгчийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амьдардаг. Аав нь есөн жилийн өмнө харамсалтайгаар хорвоог орхисон. Ээж нь гурван хүүхдээ хүний зэрэгтэй явуулах гэж хичээж буйгаа учирлан, тэмцээнд оролцох 15 сая төгрөгт нь туслахыг олон түмнээс хүсэж байсан юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу