Маргааш буюу нэгдүгээр сарын 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн зарим хэсгээр, 19-нд  урд талын аймгуудад, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд зүүн хагаст цаг агаар тааламжгүй байхыг Цаг агаарын байгууллагаас мэдээллээ. 

“Энэ үеэр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Завхан, Идэр, Тэс гол дагасан хөндийд шөнөдөө -44 градус хүрч хүйтрэхээр байна. Мөн салхины хурд ширүүсэх бөгөөд ирэх өдрүүдийн ихэнх хугацаанд 13-15 м/с хүрнэ. Ялангуяа говь, тал, хээрийн нутагт салхины эрч хүчтэй байна” хэмээн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу