Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг сэргээсэн гэх утгатай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан билээ. Энэхүү мэдээлэл үнэн эсэх талаар Монгол Үндэсний Бөхийн Холбооноос тодруулахад “Ёс зүйн болон допингийн зөрчил гаргаад буй нэг ч бөхийн барилдах эрх сэргээгүй. Дүрэм, журмын хүрээнд ажиллаж байна” гэжээ. 

Ёс зүйн болон допингийн зөрчил гаргаж барилдах эрх нь түдгэлзээд буй бөхчүүдийн мэдээллийг хүргэж байна. Үүнд: 

  • сумын заан Г.Ганбат нэг жил, (давсан бөхөө санаатай өвдөглөсөн),
  • улсын заан Б.Серик нэг жил,
  • аймгийн заан Т.Батсүрэн нэг жил, (барилдаж байгаа хоёр бөхийн ард санаатай дэгээ тавьсан),
  • сумын заан Б.Мөнх-Эрдэнэ давтан зөрчлөөр хоёр жил, (хоёр удаагийн барилдаанд өрсөлдөгч хоёр бөхийн нүүр рүү шанаадсан),
  • аймгийн начин М.Балжинням гурван жил, (Өрсөлдөгч бөхөө унасан дараа өшиглөсөн, тахим авахдаа цохисон),
  • аймгийн арслан Т.Сүрэнжав 1,5 жил, (Хөлийн цэц, жаяг дэгийн багийн гишүүдтэй маргаж, зохисгүй үйлдэл гаргасан) тус бүр барилдах эрхээ хасуулсан билээ. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу