Засгийн газрын өнөөдөр (2024.01.17)-ийн хуралдаанаар Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай тогтоолын төслийг баталлаа. Хүмүүнлэгийн тусламжид зориулж 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна.

Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт энэ оны нэгдүгээр сарын 1-нд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учраад буй. Уг газар хөдлөлтөөс үүссэн цунами Японы тэнгисийн эрэг дагуу Хоккайдогаас Кюүшю хүртэлх өргөн уудам нутгийг хамарчээ.

Тус мужид энэ сарын 10-ны байдлаар нийт 206 хүн нас барж, 52 хүн сураггүй алга болсон байна. Гэмтэж бэртсэн иргэдийн тоо 567 болж, 1824 айлын орон гэр сүйдэж, 59000 өрх усгүй, 18000 өрх цахилгаангүй, нүүлгэн шилжүүлэх 400 орчим төвд 28000 гаруй хүн байгаа аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу