УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2024.01.17) болж байна.

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлыг танилцуулах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-д 156 албан бичгээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хойшлуулах санал ирсэн. Мөн олон мянган иргэний гарын үсэгтэй бичиг ирсэн. Ард түмэн эсэргүүцэж байгаа учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж байна.

Анхааруулж хэлэхэд парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөөд Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Бүсийн хөгжлийн тухай хууль, Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуультай уялдуулж хэлэлцэх нь зүйтэй гэсэн зарчмын саналыг ирүүлсэн.

Гуравдугаарт, А.Адъяасүрэн нарын гишүүд намайг энэ хуулийг хэлэлцүүлсэн гэж Үндсэн хуулийн цэцэд өгсөн байна лээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар УИХ-ын дарга бол хуулийн төслийг буцаах эрх бүхий субъект биш. Зөвхөн олонхын саналаар буцаадаг. 

Улс төр хийгээд байгаа болохоос биш энэ хуулийн төсөл нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцээгүй байна гэж УИХ гишүүн үзсэн бол үндэслэл тайлбар гаргаж өөрийн харьяалах намын бүлэг, байнгын хороогоор дамжуулан асуудлыг хөндөх эрхтэй.  Гэвч энэ асуудлаар намын бүлэг, эвсэл, УИХ-ын гишүүнээс санал дүгнэлт ирүүлээгүй байна. Хуулиа уншиж, хуулиа сахиж ажиллацгаа

Үндэсний язгуур эрх ашиг, Үндсэн хуульд өргөсөн тангаргаа дээдэлж ажиллахыг сануулж байна” хэмээн хэллээ. 

                   

Х.ТҮШИГ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу