Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн иргэн Б.Баярсайханы машин эзгүй хээр явж байгаад эвдэрсэн гэх дуудлага мэдээлэл өчигдөр (2024.01.17) 19:18 цагт хилийн 8-р заставд  иржээ.

Отрядын штабаас өгсөн үүргийн дагуу салбарын захирагч, ахлах дэслэгч Д.Билгүүн, Харуулын дарга, нохой хөтлөгч, ахлах ахлагч Г.Алтанбагана, Механик жолооч, ахлах ахлагч Х.Дүйсенбек нар тэр даруй шуурхай эрэлд гарсан байна.

Улмаар заставаас 30 км зайд өвөлжөөгөө эргээд буцах замдаа машин нь эвдэрсэн Үенч сумын иргэн Б.Баярсайхан, Б.Мандухай, таван сартай охин Үжингоо болон Ховд аймаг Алтай сумын иргэн Даваажаргал, Отгонцэцэг, Ариунболд нарын зургаан иргэний халуун амийг аварчээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу