УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр (2024.01.18) Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох товтой байв.

Гэвч шүүх хуралдаанд оролцох таван гэрчээс гурав нь ирсэнгүй. Иймд шүүх хурлыг маргааш (2024.01.19)-ийн 13:30 цаг хүртэл хойшлууллаа.

Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарыг “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу