Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг сурталчлах илтгэлийн уралдааныг НИТХ, НЗДТГ-аас хоёр үе шаттайгаар зохион байгуулж шилдэгүүдээ тодрууллаа. Уралдааны нэгдүгээр шатанд 60 гаруй оюутан, сурагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 37 нь шалгарч, шилдэг 10 илтгэл шагналт байранд оржээ. Шилдэг оролцогчдод Нийслэлийн Засаг даргын захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ шагнал гардуулсан юм.

“Хүний эрхийг хангах орон нутгийн байгууллагын үүрэг” сэдэвт илтгэлийн уралдааны шагналт байрын эзэд:

I байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Туяа

II байр: ДХИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн 521 дүгээр дамжааны дэд түрүүч М.Маралмаа

III байр: ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Өнөрзаяа

“Орон нутгийн бие даасан байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэлийн уралдааны шагналт байрын эзэд:

I байр: МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Н.Баасансамбуу

II байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан М.Амина, Г.Мягмарцэрэн

III байр: ХИС-ийн Мэдээлэл, харилцаа менежментийн сургуулийн оюутан Б.Марал

“Хүний эрхийг хангахад төрийн болон хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт илтгэлийн уралдааны шагналт байрны эзэд:

I байр: Сэтгэмж цогцолбор сургуулийн сурагч Э.Мөнхбаясгалан

II байр: 49 дүгээр сургуулийн сурагч Т.Цэрэнпунцаг, Б.Эрдэнэдалай

III байр: 5 дугаар сургуулийн “Софи” клуб /С.Анхбаяр, А.Булган, Б.Номин-Эрдэнэ, Л.Энхрийлэн/Тусгай байр: 23 дугаар сургуулийн сурагч Ө.Сэргэлэн

 

 

 

Уралдааныг Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн суурь судалгааны секторын эрхлэгч Я.Долгоржав, Үндсэн хуулийн цэцийн судалгааны төвийн захирал Р.Мухийт болон мэргэжлийн их сургуулиудын багш нар, холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд шүүн явууллаа.

А.Сайханбаяр

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу