Нийслэлд өнөөдөр (2024.01.18) өглөөнөөс эхлэн өмхий үнэр үнэртэж эхэлсэн. Зарим иргэд эл үнэрийн талаар “Шахмал түлшнээс болж хүхэр тархаж байна” хэмээн цахим сүлжээнд бичиж буй юм.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас энэ талаар тодруулахад “Төв цэвэрлэх байгууламжийн үнэр тархсан” гэсэн юм.

Төв цэвэрлэх байгууламжаас тодруулахад, “Манай ажил хэвийн үргэлжилж байна. Технологи өдөр тутмынхаараа ажиллаж байгаа. Ямар ч саатал гараагүй” хэмээв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу