Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Дорноговийн нутгаар ахиухан хэмжээний цас орж, Өвөрхангай, Өмнөговийн зүүн, Төв аймгийн өмнөд хэсэг, Дундговь, Дорноговийн нутаг, Сүхбаатарын баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10…-15 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20-НООС 24-НИЙГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Нэгдүгээр сарын 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, 22-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 20-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -27…-32 градус.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -22…-27 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -16…-21 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу