2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлт 26.8 хувиар өсжээ. Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос мөнгөний нийлүүлэлт 37.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 7.9 их наяд төгрөгөөр өссөн тухай мэдээллээ.

Тодруулбал, зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны эцэст 27.4 их наяд төгрөг болж, өмнөх жилээсээ 23 хувиар буюу 5.1 их наяд төгрөгөөр өсжээ. Ийнхүү өсөхөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 3.8 их наяд буюу 32.4 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Харин хувийн байгууллагын зээл 1.3 их наяд буюу 13 хувиар өсжээ.

Өнгөрсөн оны эцсээр хэвийн зээлийн үлдэгдэл 24.1 их наяд, анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 144 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 1.3 их наяд төгрөг, чанаргүй зээлийн үлдэгдэл өмнөх жилээсээ 0.6 хувиар өсөж, хоёр их наяд төгрөг болжээ.

О.ОЮУНДАРЬ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу