Спорт холбоодын нэгдсэн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр (2023.01.19) эхэллээ. Тэмцээний эхний өдөр туялзуур сэлэм болон бүжгийн спортын тэмцээн тус тус болох хуваарьтай байна.

Энэхүү тэмцээний онцлог нэг тасалбараар 10 өдөр үзэх боломжтой. Харин 14 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүйгээр хүссэн тэмцээнээ үзэх эрхтэй юм.

Холбоодын нэгдсэн УАШТ-д оролцож буй холбоо бүр энэ сангаас 15 сая төгрөгийн тусламж авах бөгөөд энэхүү санхүүжилтийг тухайн спортын ирээдүйн хөгжилд зарцуулна гэж зохион байгуулах хорооноос мэдэгдсэн билээ.

Гурав дахь удаагийн нэгдсэн улсын аваргын тэмцээн олимпын спортын төрлүүд давамгай байгаагаараа онцлог болж буй юм. Тэмцээнийг NTV телевиз орон даяар шууд дамжуулан үзүүлж байна.

О.ОЮУНДАРЬ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу