Хойд Солонгосын эрх баригчид АНУ, Япон, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилтын хариуд “Haeil-5-23” стратегийн шумбагч зэвсгийн систем туршсан байна. Энэ талаар Солонгосын мэдээллийн төв агентлаг (KCNA) мэдээлжээ.

Тус агентлаг мэдээлэлдээ “Нэгдүгээр сарын 15-наас гурван өдрийн турш Америкийн цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч “USS Carl Vinson”, “Aegis” олон үйлдэлт байлдааны системээр тоноглогдсон “USS Princeton” хөлөг онгоц, Японы Өөрийгөө хамгаалах хүчин, БНСУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцууд дахин хамтарсан нислэг хийсэн.

Чежү арлын эргэн тойронд хийсэн тэнгисийн цэргийн сургуулилтын хариуд БНАСАУ-ын Үндэсний батлан ​​хамгаалах академийн Усан доорх зэвсгийн системийн хүрээлэнгээс Зүүн тэнгисийн усанд “Heil-5-23” цөмийн шумбагч зэвсгийн чухал туршилт хийлээ” гэж дурджээ.

Түүнчлэн “БНАСАУ-ын армийн усан доорх цөмийн зэвсгийн хариу арга хэмжээний бэлэн байдал сайжирч байгаа бөгөөд “Далай дээгүүр болон усан доогуур янз бүрийн хариу арга хэмжээ авах нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин болон түүний холбоотнуудын цэргийн дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсооно” гэж онцолсон байна.

“Солонгосын дуу хоолой радио” 2023 оны гуравдугаар сарын 24-нд “Хойд Солонгос гуравдугаар сарын 21-нээс 23-ны хооронд цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай онгоц туршсан бөгөөд дэлбэрэлт болсны дараа цацраг идэвхт цунами үүсгэж болзошгүй. Энэ нууц, довтолгооны цөмийн зэвсэг нь усан доогуур хөвж, усан доорх дэлбэрэлтээр хэт хүчтэй цацраг идэвхт цунами үүсгэх, дайсны бүлэг хөлөг онгоц, боомтыг устгах чадвартай” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: KCNA, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу