Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол Төрийн ордонд /2023.03.17/ тав дахь өдрөө үргэлжилж байна.

Хуралд “Буян” ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан дуудагдсан юм. 

Түүнээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, зээлээ яагаад төлөхгүй байгааг нь  асуухад тэрбээр  “Би зээлээ төлмөөргүй байна. Ажил хийх боломж надад өгөөгүй. Ноолуурыг нь зах зээлийн үнээс 30-40 хувиар илүү их үнээр хятадууд авчхаж байна.  Малчдаас ченж ноолуурыг нь үнэтэй аваад татвар төлөхгүй хятадуудад өгч байна. Харин бид үйлдвэрлэл эрхлэхийн тулд татвараа төлж байна. Ялгаа нь энэ. Үүнээс болоод энэ ажил явахгүй байна.  Сүүлийн үеийн технологи нутагшуулж хөгжүүлээд уйгагүй ажиллавал зөвхөн ноолуурын салбараар Монгол Улс 2-3 миллиард ам.доллар олох боломжтой. Банкны зээл, татварын өр зээл гээд бараг 100 хувийн алдагдалтай ажиллаж байна. Би ганц алдаа хийсэн. Тогтвортой байдлын гэрээ хэлэлцээрийг Засгийн газартай хийх байсан юм. Хэрэв зах зээлийг нь тогтвортой байлгаж өгөхгүй бол “Буян” ХХК-ийн өмнөөс өрийг нь төлөх заалттай гэрээ байх ёстой байсан” гэж хариуллаа.

“Буян” ХХК нь ноолуурын үйлдвэрийн техник тоног төхөөрөмж шинэчлэл төслийн хүрээнд Голомт банкаар дамжуулан Хөгжлийн банкнаас 14 тэрбум төгрөгийн зээл авсан ба одоог хүртэл төлөөгүй байгаа юм.

 

Видеог ЭНД дарж үзнэ үү. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу