Олимпын эрх олгох тэмцээн Италийн Буста Ацизод хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 12-нд болно. Энэхүү тэмцээнийг Олон улсын боксын холбооны гурван одтой шүүгч Б.Атарбаяр шүүхээр болжээ.

Тэрбээр өнгөрсөн жил эмэгтэй боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шүүгчээр ажилласан туршлагатай бөгөөд боксын ОУХМ цолтой юм. Мөн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 48 кг-аас 91 кг хүртэлх бүх жинд медаль хүртсэн ховор амжилтын эзэн юм.

Сонирхогчдын боксын төрлөөр “Парис 2024” олимпын эрх авах тивийн тэмцээнүүд өндөрлөсөн. Тивээсээ эрх авч чадаагүй боксчдыг эрх олгох хоёр тэмцээн хүлээж буй юм. Үүний нэг нь Италийн Буста Ацизод болох эрх олгох эхний тэмцээн юм. Тус тэмцээнээр нийт эмэгтэй 22, эрэгтэй 28 боксчин эрх авна. Жин тус бүрийн медаль авсан тамирчид Францыг зорино.

Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн ирэх тавдугаар сард Тайландын Бангкок хотноо болно.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу