Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинээр нээсэн 74 чиглэлд 1075 автобус иргэдэд үйлчилж байгаа ажээ.

Шинэ маршрутын мэдээллийг автобусны 224 буудал дээр байршуулснаас гадна “Номад Жеографик” ХХК-тай хамтран цахим системд оруулж буй талаар албаныхан мэдээлсэн.

Уг системд хотын хойд хэсгээр явж буй маршрутаас урд чиглэл рүү зорчих дамжин суух маршрутын зураглалыг оруулсан байна. Мөн үйлчилгээнд гарч буй 1075 автобусанд маршрутын мэдээллийг QR хэлбэрээр, иргэдэд ойлгомжтойгоор байршуулснаа мэдэгдсэн юм.

Иргэд imap.mn холбоосоор нэвтэрч, автобусны чиглэлүүдийн мэдээллийг харах, зорчих, дамжин суух, очих цэгээ тооцоолох боломжтой аж. Гар утасны аппликейшний хувьд туршилтын хувилбар нь “App Store” болон “Play Store”-д албан ёсоор оржээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу