Америкийн бизнес эрхлэгч Элон Маск удахгүй болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байденд санал өгөхгүйгээ мэдэгдээд, энэ тухайгаа олон нийтийн X сүлжээндээ бичсэн байна.

Алдарт тэрбумтан Америкийн “CNBC” телевизэд өгсөн ярилцлагадаа 2020 оны сонгуульд Байденд саналаа өгсөн тухайгаа тайлбарлажээ. Маск “Би энэ удаад Байденд санал өгнө гэж төсөөлж ч чадахгүй байна” гэж бичжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд болно. АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх арваннэгдүгээр сард болно. Америкийн одоогийн Ерөнхийлөгч Жо Байден уг албан тушаалд улиран сонгогдохоор өрсөлдөнө гэдгээ 2023 оны дөрөвдүгээр сарын 25-нд албан ёсоор мэдэгдсэн бол Д.Трамп сонгуульд оролцохоо  2022 оны арваннэгдүгээр сард зарласан юм.

Санал асуулгаар Дональд Трамп Бүгд найрамдах намын анхан шатны сонгуульд илт давуу болж байна. Түүнийг одоогийн Ерөнхийлөгч Жо Байден эсэргүүцнэ гэж таамаглаж байна. Санал асуулгын дүнгээс харахад Трамп 2024 онд ялах магадлал өндөр байна.

Америкийн Ерөнхийлөгч асан Дональд Трамп намар болох ерөнхийлөгчийн сонгуульд ялсан даруйдаа Орос, Украины мөргөлдөөнийг шийдвэрлэнэ гэж мэдэгджээ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт Нью-Хэмпширт дэмжигчдийнхээ цуглаан дээр үг хэлэхдээ “Орос, Украины хооронд дэгдээд байгаа аймшигт дайныг би тангараг өргөхөөсөө өмнө шийднэ” гэж мэдэгдсэн байна. Гэхдээ Трамп мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэхэд хэр хугацаа шаардагдахыг, мөн хэрхэн шийдвэрлэх гэж буйгаа тодорхой хэлээгүй аж.

Д.Трамп Оросын Ерөнхийлөгч В.Путинийг ч, Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг ч сайн мэддэгээ дахин онцлоод, “Бид үүнийг шийднэ” гэж хэлжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI, RT
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу