Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очир өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тодруулбал, тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай болсон тул ийнхүү чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна.

Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хурал (2024.01.05)-аар асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг тус төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар томилсон юм.

Шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очир компанийн ТУЗ-ийн гишүүдийн хамт ажлаа хүлээн авx, өмнөх захирал Л.Наранбаатар ажлаа хүлээлгэн өгөх үйл ажиллагаа Хөтөл хотод байрлах үйлдвэрийн төв оффист болж байв.

Монгол Улсаас Японы Осака хотод суух ерөнхий консулаар томилогдон ажиллаж байсан тэрбээр Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар хагас сар гаруй хугацаанд ажилласны дараа ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгджээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу