Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны нэгдүгээр сарын 15-21-ний хооронд нийслэлийн найман дүүрэг, 17 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын  94 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, дөрвөн иргэний амь насыг авран хамгааллаа. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 3 хүн нас барж, дөрвөн хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт дуудлагын 57 нь гал түймэр, 35 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь  ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу