2024.01.23-ны Мягмар гарагт болох зарим үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна. 

11.00 ЦАГТ: 

“Блью Скай” зочид буудалд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оны шилдэг шалгаруулах ёслол болно. Утас: 9829-9827.

11.00 ЦАГТ

Нийслэлийн Хангарди ордонд: НИТХ дахь ХҮН намын бүлэг автомашины дугаар олголт, дугаарын хязгаарлалт болон нийтийн тээврийн автобусны маршрутын талаар хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 9101-0520.

11.00 ЦАГТ: 

УПЕГ-ын үүдэнд иргэн О.Отгонтөгс Засгийн газрын зарим сайд нарын талаар мэдээлэл хийнэ. Утас: 9900-5090.

12.00 ЦАГТ: 

Хэвлэлийн хүрээлэнд: Сайжруулсан шахмал түлшний орц, найрлагын талаар барьцалдуулагч үйлдвэрлэгч “Баялаг эрдэнэ цом” ХХК-ийн захирал Л.Ганзориг мэдээлнэ.

БУСАД

-Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод “Таеквондо Пүмсэ-2024″ улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээн нэгдүгээр сарын 25 хүртэл үргэлжилнэ.

-Баянхонгор аймагт “Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн, баяр наадам 2 дахь өдрөө  үргэлжилнэ.

-Чөлөөт бөхийн лигийн тэмцээний шигшээ барилдаан эхэлж байна.

Н.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу