УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Тойрогтоо ажиллахдаа хүүхдийн мөнгө хэр хүртээмжтэй олгогдож байгаа талаар асуулаа.  Хэдийгээр 9 хувьд өгөхгүй гээд байгаа боловч дунджаар 25 орчим хувь нь хүүхдийн мөнгөнд хамрагдаж чадахгүй байна. Ялангуяа төв суурин газар ойртох тусам энэ тоо улам нэмэгдэж байна. Иргэдийн орлого багасч, амьдрал хүнд нөхцөл рүүгээ явж байна. Өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдэж байгаа. Дундаж давхарга байхгүй болж байна шүү. Та нар эдийн засаг 4.5 хувиар өссөн гэж яриад байгаа боловч долларт шилжүүлвэл ямар ч өсөлт байхгүй шүү.  Эдийн засгийн өсөлтгүй Монгол орныг та бүхэн долоон жил удирдаж байна. Баян, ядуу айлын хүүхэд бүхэн адилхан. Тэр айлыг байр, угаалгын машинтай, хашаатай, аав нь Тавантолгойд тээвэр хийдэг гэсэн шалтгаанаар хүүхдийн мөнгөнөөс хасна гэдэг бол байж болохгүй зүйл. Хүүхэд бүрийг баярлуулсан шийдвэрийг энэ чуулган гаргаач ээ гэсэн хүсэлтийг иргэд тавьж байна шүү, Сангийн сайд анхаараарай” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Төсөв батлагдсантай холбогдуулан баталсан УИХ-ын тогтоолд хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор заасан. Хүсэлт гаргаад байхад өгөхгүй байна гэдэг бол УИХ-ын тогтоол хэрэгжихгүй байна гэсэн үг” гэв. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу