УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Хөгжлийн банканд хяналт шалгалт хийх үүрэг бүхий  Түр хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Түр хорооны сонсголд гэрчээр дуудах хүн, албан тушаалтны нэрс батлах эсэхийг хэлэлцлээ. 

Хуралдааны даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ярьснаар Хөгжлийн банкны хэрэгт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Эрэл"-ийн Б.Эрдэнэт нарын 156 хүнийг гэрчээр дуудаж, тайлбар авахаар боллоо. 

Тэрбээр “Одоо хяналт шалгалтын ажил дуусаагүй. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг дуудна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга асан Ц.Байгальмаа, УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг дуудна. Ингээд 156 хүнийг дуудаж, тайлбар авна. Энэ тоо нэмэгдэх боломжтой. Зээлээ төлсөн төлөөгүй гэдэг асуудлыг авч үзэхгүй. Зээлээ төлөөд хэрэг нь цайрна гэх асуудал байхгүй. Зээл авахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна уу, зээлээ төлсөн ч зээлээ зориулалтын бусаар хэрэглэсэн эсэхийг л шалгаж үзнэ” гэх мэдээллийг өглөө.