Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны даргад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Тодруулбал, Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны даргаар ажиллаж байсан Б.Г нь 2022 оны зургадугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.З-н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон…“ гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 /Хүчиндэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тус шүүхээс хэргийг 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулж, ялыг “Нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн хохирогч С.З-гийн эмчилгээний зардал болох 3 сая 900 мянган төгрөгийг шүүгдэгч Б.Г-ээс гаргуулахаар шийдвэрлэжээ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу