“Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын Тохижилт, үйлчилгээний албаны зам талбайн үйлчлэгчид өчигдөр (2024.01.22) төв зам дагуу Энхтайваны өргөн чөлөөний нийт найман авто зогсоолын дагтаршсан цасыг цэвэрлэжээ. Ингэхдээ хоёр удаагийн рейсээр 10 тонн хар цасыг тээвэрлэсэн байна.
Энхтайвны өргөн чөлөө буюу хамгийн их ачаалал авдаг хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнд халаас руу орсон автомашинууд саад учруулдаг гэсэн судалгааг үндэслэн  дээрх зогсоолуудыг хаасан байдаг.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар өмнө мэдээлэхдээ, 

“Хэргцээтэй зогсоол уу гэвэл бодит байтал дээр тийм биш. Оршин суугчид, албан хаагчид бүтэн өдрийн турш машинаа тавьдаг учраас зогсоол сэлгэлт муу. Өглөө эрт ирсэн азтай хүний зогсоол болж хувирсан тул зогсоол хуваалцах үр нөлөө байхгүй учраас машин зогсоол болгосныг өөрчилж, хаалт тавьсан. Удахгүй тохижилт хийнэ” гэсэн юм.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу